
Жүжигчин Ж.Оюундарь удахгүй болох “Гэгээн муза-2009” наадмын улаан хивсний ёслолд зориулж “Алтай кашмер”-ийн дизайнер Б.Туяагаар үндэсний хэв маяг бүхий үдшийн даашинз хийлгэжээ. Тэрбээр сонгодог загварыг монгол үндэсний хээгээр чимэглэсэн бариу, секси загвартай даашинз өмсөх гэнэ. “Гэгээн муза-2009” наадамд “Би эр хүнд хайртай” драмын жүжгийн Чимгээгийн дүрээр нэр дэвшиж байгаа Ж.Оюундарь улаан хивсний ёслол дээр хэрхэн алхахыг энэ сарын 27-нд хамтдаа харцгаая.
М.Анир