
Амьсгалын замын хүнд өвчнийг эмчлэх эх, нярайн эүүл мэндийг хамгаалахад нэн шаардлагатай энэ тоног төхөөрөмжийг зудын гамшигт ихээр нэрвэгдсэн аймаг, сумдад амьдарч буй, ирэх өвөлд эрсдэлд өртөж болзошгүй хүүхэд, эмэгтэйчүүдэд олгож байгаа юм. “Цаг агаарын эрс тэс нөхцөл, газар зүйн хувьд алслагдмал байршил зэрэг нь зарим сумдад хүүхдийн эсэн мэнд амьдралыг хангахад бэрхшээлтэй байдлыг үүсгэж байгаа нь орон нутагт эрүүл мэндийн анхан шатны нэгжийг бэхжүүлж, онцгой байдлын үеийн бэлэн байдлыг хангах явдал онцгой чухал болохыг дахин харууллаа. Өвчин даамжирч эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх, хүндрэл үүсэхээс зайлсхийхийн тулд амьсгылн замын цочмог өвчнүүдийг анхан шатанд эмчлэх үр дүнтэй, өртөг багатай эмчилгээний аргыг дэмжих нь чухал ач холбогдолтой” гэж Монгол дахь АНУ-ын ОУ-ын Хөгжлийн Агентлагийн Суурин Төлөөлөгч Чак Хауэлл Өвөрхангай аймгийн Бүсийн Оношлогоо Эмчилгээний Төвд болсон хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээний үеэр тэмдэглэв. Мөн “Жил жилийн өвөл цагт хүүхдүүдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалж, болзошгүй гамшгийн үед арга хэмжээ авахын тулд өнөдөр бидп эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг сайжруулахад нэн түрүүнд анхаарах шаардлагатай байна” хэмээн НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин Төлөөлөгч Рана Флауэрс хэллээ.
Дээрх арга хэмжээнд АНУ-ын элчин сайд Жонатан Аддлетон, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Рана Флауэрс болон орон нутгийн удирдлага, Эрүүл мэндийн газрын төлөөлөгчид оролцлоо.
Дашрамд дурьдахад 2010 оны эхний сарын статистик мэдээг 2009 оны мөн үетэй харьцуулахад нярай болон тав хүртэлх насны хүүхдийн дунд амьсгалын замын цочмог өвчлөл, түүнээс шалтгаалсан эндэгдлийн түвшин эрс нэмэгджээ.