
Мэдээлэл солилцооны эрчимт хөгжлийн энэ цаг үед аливаа зүйлийг интернетгүйгээр төсөөлөх аргагүй болсон билээ. Өдөр тутмын үйл ажиллагааны хэрэглээ болсон интернетэд өөрийн гэсэн орон зай үүсгэж, дэлхий дахинд байх уугуул иргэд, Монголын ард түмэнтэй цахим харилцааны гүүр байгуулах нь орон нутаг, засаг захиргаанд зайлшгүй шаардлагатай зүйл.
Шинээр үүсгэж байгаа энэхүү сайтнаас Өвөрхангай аймгийн түүх, өнөө үе, нийгэм эдийн засаг, ард иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, сумдуудын бүхий л мэдээллийг авч болох юм. Эдгээр мэдээлэл 7-14 хоног тутамд шинэчлэгдэж байх гэнэ.
Б.Батчимэг