Нууцаар мөрийтэй тоглоом тоглуулж байсан иргэнийг саатуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.25-нд нийтлэгдсэн

Нууцаар мөрийтэй тоглоом тоглуулж байсан иргэнийг саатуулжээ

Сүүлийн үед мөрийтэй тоглоом нууцаар тоглуулсан хэрэг удаа дараа гарсаар байна. Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд "Визард говь" ХХК-ийн байранд мөрийтэй тоглоом тоглуулж байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад хэсэг иргэдээс иржээ. Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс мэдээллийн дагуу шалгахад тус компанийн хоёр давхарт Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороонд суух иргэн Д нууцаар покер тоглуулж байсан гэнэ. Тус газрын үйл ажиллагааг зогсоон, хясаа, хөзөр болон бусад зүйлсийг нь хураажээ. Баянгол дүүргийн цагдаагийнхан иргэн Д-г саатуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Х.Хангал
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж