Могул брэнд азтангуудаа шалгарууллаа

Хуучирсан мэдээ: 2010.10.18-нд нийтлэгдсэн

Могул брэнд азтангуудаа шалгарууллаа

Өнгөрсөн хагасайн өдөр 1-р сургуулийн урд байрлах Ай Ти Зон Компьютерийн их дэлгүүрийн өмнөх талбайд  Монгол хүний оюун ухаанаар монгол хүн танд зориулан бүтээгдсэн Могул брэнд компьютер оюутан залуустаа зориулсан сургалтын тэтгэлэг хожих сугалаат худалдааныхаа азтангуудаа шалгаруулж сургалтын тэтгэлгийг нь гардуулан өглөө. Нийт 25 азтан шалгарсан бөгөөд 10 оюутан 100,000 төгрөг, 10 оюутан 200,000 төгрөг, 3 оюутан 300,000 төгрөг, 2 оюутан 500,000 төгрөг тус тус сургалтын тэтгэлэг хожлоо.

Могул брэнд компьютер 2010 оны 9 дүгээр сарын 15 аас 2010 оны 10 дугаар сарын 15 хүртэл Оюутан залуустаа зориулсан сургалтын тэтгэгт худалдаагаа явуулсан Бөгөөд худалдан авсан могул брэндийн компьютер, нэтбүүк бүрт 3 сарын интернэтийн эрх, 1 жилийн эрхтэй антивирусны прогам бэлэглэхээс гадна 100 мянган төгрөг тутамд нэг сугалаа өгч байсан юм.

 
Могул брэндийн компьютерийн зарим нэг давуу талыг дурдвал Хамгийн сүүлийн үеийн intel CPU, Монголоор бичихэд хялбаршуулсан крил үсэгтэй,  усны хамгаалалттай, дуу чимээ багатай, юу эс би оролттой Keyboard, эх хэл дээрээ компьютер ашиглах боломж олгосон 1000 монгол үсгийн фонттой, Интернэтэд тохиргоо хийхгүйгээр шууд холбогдох шорткатуудтай, 13 төрлийн карт уншигчтай, Албан ёсны лицензтэй антивирусны програмтай, хамгийн удаан буюу 3 жилийн баталгаат хугацаатай, өөр дээрээ Recovery-тэй энэ нь мэргэжлийн инженерийн тусламж авалгүйгээр компьютерээ форматлах боломжтой зэрэг олон олон давуу талуудыг өөртөө шингээж өгсөн байдаг юм.

Дэлхийд өрсөлдөх монголыг бид бүтээнэ.
Таны оюунд хөрөнгө оруулах могул брэнд.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж