Улаанбаатарт боом гарчээ

Хуучирсан мэдээ: 2010.10.18-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт боом гарчээ

Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт малын гоц халдварт боом өвчин гарч, тус дүүргийн харьяат  Б гэгч өнөөдөр  ХӨСҮТ-д тус өвчний оноштойгоор хэвтсэн байна. Өмнө нь Сэлэнгэ аймгийн Шаамар сумын хоёрдугаар багийн иргэн Т энэ сарын 08-ны өдөр эгэмний орчим нь улаан тууралт гарч, сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад энэ сарын 12-ны өдөр нийслэлд ХӨСҮТ-д шилжин ирсэн байна. Шинжилгээгээр малын гоц халдварт өвчин болох боомоор  өвчилсөн болох нь тогтоогдсон юм. Боом хүнд халдварласантай тул Арьс судлалын төв, ариутгалын баг халдваргүйжүүлэлт  ариутгалыг  Баянзүрх дүүрэгт хийж эхэлсэн талаар Онцгой байдлын Гамшгаас хамгаалах хэлтсийнхэн мэдээлж байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж