Цагдаа нар номын дуу сонсов

Хуучирсан мэдээ: 2010.10.17-нд нийтлэгдсэн

Цагдаа нар номын дуу сонсов

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Цагдаагийн ерөнхий газраас, ХЗҮХ-тэй хамтран өнгөрөгч баасан гаригт нийслэлийн дүүргүүдийн цагдаагийн хэлтсийн судалгааны багийн алба хаагчдад зориулсан "Хүүхэд, гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг гэмт хэрэг болон гэмт хэргийн шалтгаан, нөхцлийн талаар криминологи судалгаа хийх арга зүй, аргачлалын талаар сургалт зохион байгууллаа. Сургалтад ЦЕГ-ын Мэдээлэл, судалгааны төвийн дарга, цагдаагийн хурандаа Ж.Бумнанжид “Криминологи судалгааны чиглэлээр цагдаагийн байгууллагаас баримталж буй бодлого” сэдвээр илтгэл тавьсан бол  ХЗҮХ-ийн Эрүүгийн эрх зүй, криминологийн секторын эрхлэгч Н.Энхнасан “Судалгаа хийх арга зүй, түүний үр дүнг практикт ашиглах эрх зүйн орчин” сэдвээр,  Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албаны дарга Б.Батзориг “Криминологийн шинжлэх ухааны судалгааны арга, аргачлалыг цагдаагийн байгууллагад өргөнөөр ашиглах”,  ЦЕГ-ын Мэдээлэл, судалгааны төвийн Мэдээлэл технологийн тасгийн дарга, цагдаагийн ахмад Д.Даваа “Цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сангаас мэдээллийг хайх, статистикийн мэдээллийг гарган авч ашиглах арга зүй”,  ЦЕГ-ын Мэдээлэл, судалгааны төвийн дэд дарга, цагдаагийн хошууч Д.Пандиймаа “Гэмт хэрэг, зөрчлийн статистикийн мэдээлэлд дүн шинжилгээ хийж, үр дүнг үндэслэн урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах арга зүй” зэрэг сэдвээр  тус тус мэдээлэл хийжэээ. Мөн ХЗХҮ-ийн Эрүүгийн эрх зүй, криминологийн секторын эрдэм шинжилгээний ажилтан Г.Оюунболд “Криминологи судалгаа хийх арга зүй, аргачлал, судалгааны удирдамж”, НЦГ-ын ОНХХ-ийн чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Н.Отгонбаяр “Нийслэлийн хэмжээний судалгааны багийн удирдлага зохион байгуулалт, ажиллах журам”-ыг  танилцуулсан аж. Түүнчлэн  “Хүүхдийн хөдөлмөрийн болон бэлгийн мөлжлөгийн гэмт хэргийн тухай ойлголт”, “Хүүхэд, гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг гэмт хэргийн шалтгаан, нөхцөл”, “Хүүхдийн бэлгийн болон хөдөлмөрийн хэргийн мөрдөн байцаалт”   “Гэмт хэрэгт өртсөн хүүхдийн сэтгэл зүйн онцлог”  зэрэг сэдвээр хуульч судлаач, цагдаагийн алба хаагчид илтгэл тавьсан байна.  

    С.Отгон
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж