Мэргэн буучдыг удирдлагатай сумаар хангана

Хуучирсан мэдээ: 2010.10.17-нд нийтлэгдсэн

Мэргэн буучдыг удирдлагатай сумаар хангана

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Удирдлагатай сум E-99-ийн нисэлт. Singularity тоглоомын скриншот: gamer.ru

    АНУ-ын Батлан хамгаалах яамны ирээдүйтэй төслийн газар (DARPA) мэргэн буучдын винтов бууны удирдлагатай сум бүтээх ажиллагааг  EXACTO (EXtreme ACcuracy Tasked Ordnance) төслийн хүрээнд эхлүүлээд байна. Мэргэн буучдад салхитай үед эсвэл буудалтаас буудалтад сумны эхний хурдыг өөрчлөн онолтыг үр дүнтэй болгох боломжийг энэ хөтөлбөр өгөх ёстой.

    Төслийн зардал 25 сая ам.доллар ба түүнийг Teledyne Technologies компани авч хэрэгжүүлэхээр болжээ. Хөтөлбөрийн гараанд Teledyne ба DARPA-гийн мэргэжилтнүүд удирдлагатай сумны компьютерын загварыг туршаад тийм сум бүтээж болно гэж дүгнэжээ. Шинэ сум нь 12,7 миллиметрийн калибрт бүтээгдэх бөгөөд ажлыг хоёр шатаар явуулах юм. Эхний шатны компьютерын загвар хийгдсэн байна.

    Хоёрдугаар шатанд хэд хэдэн төрлийн удирдлагатай сум хийгээд түүнийг хээрийн нөхцөлд туршина. Шинэ сум тодорхой хэмжээнд нислэгээ өөрчлөх бөгөөд стандартын сумыг бодвол хурд нь илүү байна. Мөн тийм сумаар хурдтай байг оноход үр дүн нь илүү гэнэ.

    Мэргэжилтнүүд EXACTO технологийн хүрээнд том калибрийн сумыг бас удирдлагад оруулж болно гэж үзжээ. Харин сумны нислэгийг хэрхэн өөрчлөх талаар мэдээлэл гаргаагүй ба энэ суманд зориулан мэргэн бууны дуранг өөрчлөх гэнэ. Ер нь бол нислэгийн өөрчлөлттэй M712, M982, XM395 ба 155  мм-ийн калибртай XM1156 сумуудыг Америкийн армид ашиглаж байгаа билээ.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж