Блэрийн ном сексийг тааруу бичсэн гэх шагналд дэвшив

Хуучирсан мэдээ: 2010.10.17-нд нийтлэгдсэн

Блэрийн ном сексийг тааруу бичсэн гэх шагналд дэвшив

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Тони Блэр. Фото ©AFP

    Их Британийн ерөнхий сайд асан Тони Блэрийн дурсамжийн номыг уран зохиолд сексийг тааруу дүрсэлсний төлөөх Британийн нэр цуутай эсрэг шагналд (Bad Sex Award) дэвшүүлсэн байна. Энэ шог эсрэг шагналыг Literary Review сэтгүүлээс өгдөг ажээ.

    Энэ шог шагналын уран зохиолд өгдөг боловч сэтгүүл энэ удаа Блэрт  нааштай хандан эхнэртэйгээ өнгөрүүлсэн шөнийн тухай бичсэнд нь олгохоор шийдсэн байна. “Тэр шөнө эхнэр маань намайг чээжиндээ наан тачаалдуулж, хэлэх ёстой зүйлийг нь хэлж, намайг улам хүчтэй болгож байлаа. 1994 оны тавдугаар сарын 12-ны шөнө Черийн надад өгсөн тэр хайр зөвхөн надад л хэрэгтэй байлаа.. Би зуршилдаа баригдсан араатан байлаа” гэж Блэр бичсэн байв.

    "Аялал: Миний улс төрийн амьдрал" ("A Journey: My Political Life") нэртэй Блэрийн дурсамж 2010 оны есдүгээр сарын 1-нд худалдаанд гараад хэвлэлийнхний анхаарлыг ихээхэн татсан билээ. Хэвлэлийнхэн тэр номыг улстөрчдийн хөлсөлдөг мэргэжлийн зохиолч биш Блэр өөрөө бичсэн гээд ихээхэн сонирхон юм.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж