
“Гариг” гэх уран зохиолын нэр хүндтэй шагналыг Испанийн үргэлжилсэн үгийн зохиолч Эдуардо Мендоса (Eduardo Mendoza) авах болсон тухай EFE энэ бямба гаригт мэдээлжээ.
Зохиогчид 601 мянган евро авчирч байгаа "Муурын тулаан. Мадрид, 1936 он" (Rinas de gatos. Madrid 1936) номонд Их Британийн залуухан урлаг судлаач Испанийн нийслэлд ирсэн тухай өгүүлдэг. Тэрээр нэгэн түүхэн хүнтэй танилцсан ба зохиогч тэр нэрийг яаран хэлэхийг хүссэнгүй. Номын үйл явдал 1936-1939 онуудын иргэний дайн ойртож байгаа цагаар өрнөх юм.
Уралдааны эцэст Мендосагийн ном нь зохиолч эмэгтэй Кармен Аморгасын El tiempo mientras tanto гэсэн өгүүллэгийн түүврийг ардаа орхисон ба тэр эмэгтэй 150 мянган евроны шагнал авна.
"Гариг" шагналыг цэвэр испани ярианы хэлээр бичигдсэн "кастельяно" (castellano) гэх төрлийн уран зохиолд 1952 оноос олгож иржээ. Уран зохиолын салбартаа энэ шагнал мөнгөнийхөө хэмжээгээр Нобелийн дараа ордог ажээ.