
Венесуэлийн нутаг дэвсгэрт анхны атомын цахилгаан станц байгуулах гэрээнд ОХУ ба Венесуэла хоёр гарын үсэг зуржээ. "Росатом"-ын тэргүүн Сергей Кириенко уг станцыг барих хугацааны талаар “Арван жилийн дараа ч байж магадгүй эсвэл өнө ч эхэлж магадгүй” гэж хариулсан байна.
Москва, Каракас хоёр 2008 онд атомын эрчим хүчний салбарт хамтран ажиллахаар урьдчилсан гэрээ байгуулсан гэж Кириенко сануулав. Одоо тэд “бодит хамтын ажиллагаанд орж байна” хэмээн тэр онцолжээ.
Оросын тал Венесуэлатай хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллана. Тухайлбал, тэд Венесуэлийн төрж буй атомын эрчим хүчний салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэнэ гэсэн байна. Мөн Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн хуульд дүрмийг нягт сахисан хуулиудын бий болгохоос гадна тэнд ураны хайгуул хийхээр болж байна.
Уго Чавесийн Орост хийсэн айлчлалын явцад “Роснефть” компани Германы Ruhr Oel компанийн 50 хувийн хувьцааг Petroleos de Venezuela S.A. (PDVSA) гэх Венесуэлийн төрийн нефтийн компаниас худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан ба наймааны үнэ нь 1,6 тэрбум ам.доллар байх ажээ. Ruhr Oel Герман дахь дөрвөн нефть боловсруулах үйлдвэрийг хянадаг ба энэ наймааны дараа Оросын компанийн нефть боловсруулах хүчин чадал 11 сая тонноор жилдээ өсөх боломжтой.