Кубаньд үерээр 11 хүн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2010.10.17-нд нийтлэгдсэн

Кубаньд үерээр 11 хүн амиа алджээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Краснодарын хязгаарын Туапсийн районд баасан гаригийн шөнийн үерээр 11 хүн амиа алджээ. Өөр гурван  хүнийг сураггүй болсонд тооцож байна. Хохирлын хэмжээ хэдэн зуун сая рублиэр тооцогдох болжээ. Хязгаарын хууль хяналтын байгууллага энэ тухай мэдээлсэн ба энэ районд онц байдал тогтоосон байлаа.

    Урьдчилсан мэдээгээр Новомихайловка, Жубга ба Кирпичный тосгонд тус тус нэг хүн, Кривенковское суурины орчимд зургаан хүн гамшгийн улмаас амиа алдсан байлаа. Дандаа том хүмүүс нас барсан ба тэдний дунд хүүхдүүд алга байна гэж Таупсе хотын цагдаагийн алба мэдэгдлээ.

    Өнгөрсөн баасан гаригаас бямбад шилжих шөнө их хэмжээний усан бороо асгарсны ба түүнээс үүдэн Пшенаха ба Туапсинка гэх уулын голын усны төвшин гэнэтхэн нэмэгджээ. Хязгаарын Онцгой байдлын албаны мэдээгээр усанд 17 суурин, долоон хөдөөгийн тосгон автсан байжээ. Тэдний ихэнхээс ус одоо эргэн гарсан байна. Үерийн голомтоос 300 орчим хүнийг нүүлгэжээ.

    Үүний зэрэгцээ төмөр зам эвдэрсний улмаас зорчигч тээврийн долоо, ачааны нэг галт тэрэгний хөдөлгөөн хаагдсан байлаа. Бямба гаригийн өглөө л төмөр замын хөдөлгөөнийг сэргээсэн ажээ.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж