”Экспо-2010” үзэгчдийн тоогоор дээд амжилт тогтоов

Хуучирсан мэдээ: 2010.10.17-нд нийтлэгдсэн

”Экспо-2010” үзэгчдийн тоогоор дээд амжилт тогтоов

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Оросын павильон, Экспо-2010. Фото ©AFP

    Шанхай хотноо болж байгаа "Экспо-2010" гэх дэлхийн олон талт үзэсгэлэнг сонирхогчдын тоо дэлхийн дээд амжилт тогтоов. Бямба гаригийн байдлаар үзэсгэлэнг 64 сая 590 мянган хүн үзжээ. Энэ тухай  үзэсгэлэнгийн албан ёсны сайтаар мэдээлсэн байлаа. Өмнөх дээд амжилтыг нь 1970 онд Осакагийн дэлхийн үзэсгэлэн тогтоож байсан ба түүнийг 64 сая 220 мянган хүн үзсэн байжээ. Шанхай үзэсгэлэн хаагдтал хоёр долоо хоног үлдээд байгаа нь үзэгчдийн тоог нэмэгдүүлнэ. "Экспо-2010"  аравдугаар сарын 31-нд хаагдана.

    Дэлхийн үзэсгэлэн нь дэлхийн хэмжээний шинжлэх ухаан, эдийн засаг, технологи ба соёлын ололтыг харуулахад зориулагдсан бөгөөд 2010 онд бас л дээд амжилт болсон 189 орон оролцсоноос 49 нь өөрсдийн хөрөнгөөр үндэсний үзэсгэлэнгийн павильоноо бариулсан юм.

    Оросын павильон нь Николай Носовын “Цэцэгт хотын тожгорууд” номын зөгнөлийн хотхон маягаар чимэглэгдсэн байсан нь ерөнхийлөгч Дмитрий Медведевын уцаарыг хүргэсэн юм. Үзэсгэлэнгийн бэлгэдэл “Үлмэдэх” нь хятадаар “бяцхан бүдүүлэг” гэх утгаар буух учир тэрээр үзэсгэлэнгийн чимгээ өөрчлөхийг шаардсан юм.  Гэсэн ч ерөнхийлөгч Медведевыг саяхан үзэсгэлэнгээ үзэхээр очиход нь “Үлмэдэх” угтан авч “эвгүй байдалд” оруулсан харагдаж байв.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж