Барак Обамаг алан хядагч болгов

Хуучирсан мэдээ: 2010.10.17-нд нийтлэгдсэн

Барак Обамаг алан хядагч болгов

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Фото ©AFP
    Колорадо мужийн Гранд-Жанкшн хотод тавьсан Барак Обамаг амиа золиослогч, сигартай гангстер, мексик дээрэмчин, чихэндээ ээмэгтэй гомо гэсэн дөрвөн дүрээр зурсан зургийг АНУ-ын тэргүүлэх хоёр намынхан шүүмжилжээ.
    Зурагдсан дөрөв харх ба махчин шувуудаас хүрээлүүлсэн орчинд покер тоглож байгаа ба “Ардчилагч нарын төлөө саналаа өгөгтүн. Эдэнтэй нийлцгээ” (Vote DemocRAT, Join the game) гэсэн бичигтэй байв.

    Ардчилсан намын Колорадын Меса (Mesa County) салбарын тэргүүн Мартелл Дэниелс (Martelle Daniels) орон нутгийн Grand Junction Sentinel сонинд ярилцлага өгөхдөө зурагт хуудаснаас арьсны өнгөөр гадуурхах ба гомофобийн үзлийг харлаа гэсэн байв. Бүгд найрамдах намын Месе салбарын тэргүүн  Чак Пабс (Chuck Pabst) зурагт хуудсыг “доромжилсон” агуулгатай гэж үзжээ.

    Сэтгүүлчид зурагт хуудсыг Пол Сноувер (Paul Snover) гэх зураач зурсныг тогтоосон ч захиалагчаа нэрлэхээс уг зураач татгалзжээ. Билбордын эзэн ч мөн тийм байранд байв. Тэр рекламын талбайг нь хөлсөлсөн хүн ба байгууллагыг нэрлэхээс татгалзав.
    NY Daily News сануулахдаа, нэг удаа Барак Обамаг шоглосон сурталчилгааны зурагт хуудас  тавигдсан бөгөөд түүнийг Агайо мужид Ленин, Гитлер хоёроор хүрээлүүлэн зурсан байлаа. “Радикал лидерүүд гэнэн айсан хүмүүсийг агнаж байна” гэсэн бичигтэй байсан юм.

    Энэ зурагт хуудсыг “Цайны намынхан” тавьсан бөгөөд тэд хоёр намын аль алинаас нь шүүмжлэл сонсоод хураасан байлаа.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж