
Энэтхэгийн Hindustan Times сонинд өгүүлснээр, Мехсуд нь "устад-е фидайин" (амиа золиослогчдын багш) гэсэн хэргэмтэй бөгөөд түүнийг аравдугаар сарын 7-нд Хойд Вазиристаны Мираншах хотын захын хороололд устгажээ.
Пакистаны тусгай албадын мэдээгээр Кари Хусейн Мехсуд бүх насныхан тэдний тоонд хүүхдүүдийг авдаг амиа золиослогч нарын сургуулийг удирддаг ажээ.
Мехсудыг устгасан тухай гурав дахь мэдээлэл нь энэ болж байна. Түүнийг алагдсан тухай Талибан албан ёсоор баталсангүй л байна.