Ардчилсан нам С.Зоригийн хөшөөтэй байр руу нүүв

Хуучирсан мэдээ: 2010.10.17-нд нийтлэгдсэн

Ардчилсан нам С.Зоригийн хөшөөтэй байр руу нүүв

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Энэ жил Ардчилсан намын хувьд  олон үйл явдал давхацсан онцлогтой жил болж байна. Ардчиллын 20 жилийн ой тохиож байгаа түүхэн цаг үед 20 давхар Ардчиллын ордон барихаар болсон нь бас нэг онцлог гэж болно.

    Барилгын зураг төсөл бэлэн болж, шаваа тавиад зогсохгүй иргэд, гишүүд дэмжигчдээсээ хандив цуглуулах гээд өнгөрсөн хугацаанд чамгүй их ажил амжуулаад байгаа. Тэд энэхүү ордноо “Ард түмний өргөө” хэмээн нэрлэж, иргэдийн хандив дэмжлэгээр босгохоор амласан. Одоо нэгэнт бэлтгэл ажил хангагдсан тул Ардчиллын өргөө барих ажлыг ирэх долоо хоногоос эхлүүлэхээр болжээ. Тиймээс Ардчилсан намынхан Зоригийн хөшөөний урд байрлах хуучин байрлуугаа буурь сэлгэж байна. Улаанбаатарт боссон өндөр өндөр крануудын тоо Сүхбаатарын талбайн өмнө дахин нэгээр нэмэгдэж нэг хэсэг энд ажил ундрах нь. Намын удирдлагууд нэг хэсэгтээ Төв шуудангийн өмнөх хуучин байрнаасаа ажлаа явуулах юм байна.

    Б.ЗАЯА

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж