“Parade” үзэсгэлэнт бүсгүйгээр чимлээ

Хуучирсан мэдээ: 2010.10.17-нд нийтлэгдсэн

“Parade” үзэсгэлэнт бүсгүйгээр чимлээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Залуу дуучин Taylor Swift “Parade” сэтгүүлийн ирэх сарын шинэ дугаарын онцлох зочноор уригджээ. Тэрбээр тус сэтгүүлд тун сонирхолтой ярилцлага өгч, бас зургаа авахуулжээ. Түүний хамгийн сүүлд гаргасан "Back to December" нэртэй дууг цус сорогчдын сонирхолтой түүхийг өгүүлдэг “Twilight” киноны жүжигчин Taylor Lautner-т зориулсан хэмээн хэвлэлүүдээр шуугиад буй. Энэхүү асуултад “Би энэдууг нэгэн хүнд зорилусан нь үнэн. Тэр хүнээс уучлалт гуйж энэхүү дуугаа бичсэн юм. Харин хэн гэдгийг нь би нууц хэвээр үлдээмээр байна” гэжээ. Мөн “Би хэн нэгнийг шүтээн байх дургүй. Хар мянган захианд дарагдаж, цагаан бээлийтэй гараар ихэмсэг мэндэчилж явахыг би хүсдэггүй. Миний зохиосон дуулсан дууг над шиг сэтгэлээсээ мэдэрч сонсоосой. Тэр дууг бичиж байхдаа мэдэрсэн миний мэдрэмжийг яг тэр хэвээр нь мэдрээсэй л гэж хүсдэг” хэмээн ярьжээ.

    Тэрбээр мөн “Speak Now” нэртэй гурав дахь цомгоо гаргахаар ажиллаж байгаа. Дуучин бүсгүй шинэ цомогтоо орсон бүх дууг өөрөө зохиосон ба хэн нэгэнтэй хамтран зохиосон нэг ч дуу байхгүй хэмээн ярьсан байна.

    Энэхүү цомог энэ сарын 25-нд нээлтээ хийж, фэнүүдийнхээ гарт очих юм.

    Н.Наран

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж