
Замын-Үүдийн шалган нэврүүлэх боомтоор өнгөрөгч 13-нд Эрээний чиглэлд рүү явж байсан галт тэрэгнээс 53 сая төгрөгийн үнэ бүхий тарваганы арьс хилээр нэвтрүүлэх гэсэн оролдлогыг хилийн цэргийнхэн саатуулжээ. Уг хэргийг Замын-Үүд дахь тагнуулын газарт Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй аж. Сүүлийн үед галт тэргэнд хууль бус бараа бүтээгдэхүүн оруулж ирэхийг завдах тохиолдол цөөнгүй гарч байгаа. Уг тарваганы арьсыг БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Туньши” компанийг холбогдуулан шалгаж байна. Учир нь дээрх галт тэргэнд уг компани хүдэр тээвэрлэж явсан байна.
Н.Түвшин