“Хурд” хамтлаг
байгуулагдсаныхаа 15 жилийн ойн хүрээнд олон жил дэмжиж байсан ард түмэндээ баярлалаа гэдгээ илэрхийлэн энэ зуны турш
орон нутагт “Талархлын тоглолт”-оо хийсэн билээ. Тус хамтлагийнхан аялан тоглолтынхоо хаалтыг Улаанбаатарт Сүхбаатарын талбайд үнэ төлбөргүй хийнэ гэж байсан ч тоглолт
хэзээ болох нь одоо хэр тодорхой болоогүй байна. Харин тус хамтлагийн гитарчин
Д.Отгонбаяр хаалтын тоглолтоосоо өмнө өөрийн бие даасан тоглолтоо
хамтлагийнхаа ойд зориулж
хийхээр болжээ. Тоглолтод түүний дууг дуулсан рок,попын дуучид оролцох юм байна. Тэрбээр одоогоор
тоглолтын товоо нууцалж байгаа аж.
Г.Даша