Нөөц нь тодорхойгүй ордыг ашиглуулахгүй

Хуучирсан мэдээ: 2010.10.17-нд нийтлэгдсэн

Нөөц нь тодорхойгүй ордыг ашиглуулахгүй

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Ашигт малтмалын тухай өмнөх хуульд ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг олгохдоо тухайн ордын нөөцийг харгалзан үздэггүй байснаас нөөц нь тодорхойгүй ордыг эзэмших тохиолдол олонтаа бүртгэгджээ. Харин одоогийн хууульд ордын нөөц тодорхойгүй бол тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон. Гэтэл өмнөх хуулийн дагуу нөөц тодорхойгүй ордын ашиглалтын лиценз эзэмшигчдийн тоо 230 гаруйд хүрсэн байжээ. Иймд Ашигт малтмалын газраас энэ төрлийн лицензийг цэгцлэх ажлыг зохион байгуулжээ. Одоогийн байдлаар ордынхоо нөөцийг тогтоогоогүй хэр нь ашигаллатын лиценз авсан аж ахуйн нэгж байгууллагын тоо 140 гаруй байгаа гэнэ. Хойшид энэ мэт нөөцгүй орд эзэмшигчдийн эрхийг цуцалж, лицензийг хүчингүй болгох юм байна.

    Д.Цээнэ

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж