
-Та саяхан хэвлэлийн хурал хийж Ерөнхийлөгчид хүсэлт тавьсан байгаа. Ерөнхийлөгчийн зүгээс таньтай холбогдов уу?
– Тиймээ, ах нь өнгөрөгч долоо хоногт хэвлэлийн хурал зарлаж олон түмэнд хандсан. Миний балчир охиныг хороосон этгээдүүдийг шударга шүүж өгөөч гэж Ерөнхийлөгчийг шүүх хуралд суугаач гэж урьсан. Энэ хуулийг гууль болгож буй, хуулийн цоорхойг ашиглаж ял завших оролдого хийж буй хүмүүсийг өөрийн нүдээр үзээсэй гэж хүссэн юм. Ерөнхийлөгчийн тамгийн газраас нэг хүн ярьсан л даа.Миний хүсэлтийг уламжлая гэж. Ерөнхийлөгч хаа нэг тийшээ явсан юм шиг байна лээ. Гэхдээ Ерөнхийлөгч шүүх хуралд суух эрхзүйн үндэслэл байхгүй шүү гэсэн тайлбарыг надтай утсаар холбогдож өгсөн.
– Ерөнхийлөгчийг шүүх хуралд урьсан саналыг хэвлэл мэдээллийнхэн дэмжиж байгаа…?
-Харин ах нь энэ сарын 13-ны өглөө танай сайтны бичсэн мэдээг уншаад маш их баярласан. Түүнээс хойш хэд хэдэн сонины сэтгүүлчид натай холбогдсон. Та бүхэнд баярлалаа гэж хэлж буйг минь дамжуулж өгнө үү,UBSтелевизийн сэтгүүлчид ирж ярилцлага авч та бүхний гаргасан уриалгыг дэмжиж байгааг илэрхийлсэн.