АН-ын ҮЗХ –ны хуралдааны тов зарлагдав

Хуучирсан мэдээ: 2010.10.17-нд нийтлэгдсэн

АН-ын ҮЗХ –ны хуралдааны тов зарлагдав

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал ирэх арваннэгдүгээр сарын 19-нд болохоор тов зарлагджээ. Намын удирдлагуудын хэлснээр бол тус хуралдаанаар цаашид хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны тухай голлон хэлэлцэх юм байна. Мөн ард түмнээ чинээлэг амьдралтай болгохын төлөө төр засгийн зүгээс ямар бодлого шийдвэр гаргах нь чухал байна вэ гэдгийг хэлэлцүүлэг өрнүүлж, тодруулах гэнэ.  Гэхдээ намын удирдлагатайгаа тооцоо бодох сонирхолтой байгаа тус намын хэсэг улстөрчдийн хувьд Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаас тодорхой зарчмын шинжтэй шийдвэрүүд гарах ёстой гэсэн байр суурь баримталж буй гэх мэдээлэл ч бас бий юм.  Юутай ч, хавраас хойш хүлээлт үүсгэн хэзээ зарлагдах нь тодорхойгүй байсан Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдааны тов тодорхой болж, түүнд 200 гаруй төлөөлөгч оролцох нь ээ.

    Г.Дарь

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж