
Мөн зарим эх сурвалжууд дараалан болж байгаа уурхайн эдгээр ослууд нь хаанахын уурхайн салбар хамгийн аюултай, эсвэл техникийн боломж сайтай болохыг харуулах жишээнүүд болно гэж мэдээлж байгаа гэнэ. Хятадын Хэнань мужид өчигдөр буюу бямба гарагийн өглөө эрт болсон энэ дэлбэрэлтийн дараа газар доор үлдсэн уурхайчдыг аврах ажилд 3-4 хоног зарцуулагдах бололтой гэж Хятадын радио мэдээлж байгаа юм. Хятад уурхайчдын нөхцөл байдал нэлээд хүнд байгаа бөгөөд тэднийн байгаа орчинд хорт хийн хэмжээ ихсэх аюултай байгаа гэнэ. Мөн хад чулуу нурах эрсдэл ч өндөр хэмээн мэдээлэгдэж байна. Энэхүү уурхай нь Хятадын Pingyu Coal & Electric Co. Ltd компанийх бөгөөд хоёр жилийн өмнө мөн дэлбэрч байсан ба тэр үеэр мөн 20 гаран уурхайчин амь үрэгдсэн байна.