
Өнөөдөр 20 цаг хүртэл Улаанбаатар хотод үүлшинэ, хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 8-10 хэм дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт 3 хэм хүйтэн, харьцангуй чийг 65 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна. Нутгийн баруун хагаст үүлшиж, баруун болон төвийн нутгийн зарим газраар хур тунадас орох бол бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Говийн бүсийн нутгаар 11-16 хэм, бусад нутгаар 6-11 хэм дулаан байна гэж Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.