Санхүүгийн пирамид босгоод 29000 жил хоригдох болов

Хуучирсан мэдээ: 2010.10.16-нд нийтлэгдсэн

Санхүүгийн пирамид босгоод 29000 жил хоригдох болов

Өмнөд Африкийн шүүх 56 настай Маритье Принслу (Marietjie Prinsloo) ба түүний нөхөр асан, хүү, охин, зээ нарт санхүүгийн пирамид байгуулсан гэж нийтдээ 29 мянган жил шоронд хоригдох ялыг оноосон байна.

Принслу ба түүний гэр бүлийнхэнд 395 мянган зүйлийн хэргийг тулгасан бөгөөд тэдний байгуулсан  Prinsloo"s Krion санхүүгийн пирамидаас учирсан хохирлыг бүтэн хагас тэрбум ранд буюу 220 сая доллар гэж үнэлжээ. Тэдний компанид бараг 30 мянган хүн мөнгө оруулсан байлаа.

Принслу ял бүрийн төлөө нэгэн зэрэг шийтгэгдэж байгаа учраас хатагтай нийтдээ 25 жилийг шоронд өнгөрөөх ажээ. Гэр бүлийн бусад гишүүд нь тус бүр 12 жилээр шорон хоригдох болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж