”Нэгдмэл Орос” хотын захирагчаар Собяниныг сонгоно

Хуучирсан мэдээ: 2010.10.16-нд нийтлэгдсэн

”Нэгдмэл Орос” хотын захирагчаар Собяниныг сонгоно

Москвагийн хотын думын “Нэгдмэл Орос” намын жигүүр Сергей Собяниныг хотын мэрээр сонгохын төлөө санал өгнө гэж хотын думын дэд дарга асан одоо жигүүрийн лидер Андрей Метельский мэдэгдсэн тухай РИА Новости мэдээлэв.

Нэгдмэл оросууд нийслэлийн парламентад 35 суудлын 32-ыг эзэлж байгаа учраас Метельскийн мэдэгдэл нь Собянинд хотын захирагчийн суудлыг баталгаатай өгсөн хэрэг болж байна. Москвагийн дум ирэх мягмар гаригт хуралдах бололтой.

Ерөнхийлөгч Дмитрий Медведев ерөнхий сайдын орлогч ба Засгийн газрын тамгын газрын дарга Собяниныг шилэн авсан нь аравдугаар сарын 15-ны орой тодорхой болсон байлаа. Захирагчид нэр дэвшигч хотын асуудлыг сайн мэднэ гээд хэрэв түүнийг хотын захирагчаар сонговол нийслэлийн тээврийн хөдөлгөөний түгжрэл ба авлигатай тэмцэхэд гол анхаарлаа хандуулан ажиллана гэж мэдэгджээ.

Түүний өрсөлдөгч нар нь Тээврийн сайд Игорь Левитин, Нижегородын захирагч Валерий Шанцев, мөн Москвагийн орлогч захирагчийн үүрэг гүйцэтгэгч Людмила Швецова нар байв.

Аравдугаар сарын 15-ны өглөө vesti.ru сайтад Собяниныг дэвшүүлж байгаа мэдээ гараад дараа нь түүнийг редакторын алдаа гээд авсан байв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж