
Үндсэрхэг үзэлтэй Украины улстөрчид коммунист суртлын асуудлыг нэг мөр шийдэн “улаан тахлын сурталчилгааг” фашизм, нацизм, арьсны өнгөөр гадуурхах үзэл, хүчирхийлэл ба порнографтай адилтган таслан зогсоох ёстой гэж мэдэгджээ.
Ийм саналыг Украины ардын намынхан дэвшүүлсэн ба тэд коммунизмыг хүний эсрэг дэглэм гэж үзсэн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны парламентын ассамблейн тогтоолтой санал нэг байна.
Үндсэрхэг үзэлтэн депутатуудын дүгнэлтээр Украины засгийн эрхэнд коммунистууд гарч ирсэн нь буруу бөгөөд тэд Зөвлөлтийн 70 жилийн дотор улс орныхоо төлөө юу ч хийж чадаагүй байна. Украины Зөвлөлтийн түүхийг давтахгүйн тулд АНУ шиг коммунистуудын ажиллагааг хориглох хэрэгтэй гэдэгт депутатууд итгэлтэй байна.