
Өдгөө 19 сая гаруй хүн амьдарч байгаа Мехико хот мөхлийн ирмэгт ирээд байна. Ойрын 10 жилийн дотор хот усгүй үлдэж магадгүй болжээ. Хотын усан хангамж өдөр бүр хомсдолтой тулгарсаар байгаа ба хотын эрх баригчдын мэдээлснээр ундны усаар хотынхон хомсдолд орж эхэлсэн байна. Мехико хот далайн төвшнөөс дээш 2400 метрийн өндөрт байдаг бөгөөд ундны усны нөөц нь бараг шавхагдаж дуусч байгаа ажээ. Ой модны огтлолт ихэсч, нуур цөөрмийн ус ширгэсний улмаас хөлсний усны нөөц бараг нэмэгдэхээ больжээ. Ус зөөж 19 сая хүнийг хангана гэдэг боломжгүй асуудал болж байгааг хотын захиргаа хэлж байна. Удахгүй хэдэн зуун мянган хүмүүс хотыг жил бүрэн орхин гарч байх ба 20 жилийн дараа дэлхийн том хотын нэг хаягдаж, тэнүүлч нар л тэнд орогнон үлдэх бололтой.