Уурхайд дэлбэрэлт болж, 20 хүн үрэгдэв

Хуучирсан мэдээ: 2010.10.16-нд нийтлэгдсэн

Уурхайд дэлбэрэлт болж, 20 хүн үрэгдэв

Хятадын төв хэсгийн Хэнань мужийн уурхайд өнөө өглөөний зургаан цагийн үед дэлбэрэлт гарсны улмаас наад зах нь хорин хүн амь үрэгдэж, 30 орчим хүн боогдоод байна.

"Синьхуа" агентлагийн мэдээлснээр орон нутгийн цагаар өглөөний 06 орчимд Pingyu Coal & Electric Co. Ltd. үйлдвэрийн уурхайд уг осол гарсан байна. Одоогоор аврах ажиллагаа үргэлжилж байгаа ба ослын шалтгаан тодорхойгүй байгаа аж. АР агентлагийн тодруулснаар Хятадын уул уурхайн салбар дэлхийд хамгийн аюултайд тооцогддог бөгөөд бараг өдөр бүр амиа алдсан уурхайчдын тухай мэдээлэл гарч байдаг аж. Зөвхөн өнгөрсөн жилд гэхэд Хятадад 2900 уурхайчин амиа алджээ. Дашрамд дурьдахад, өчигдөр Латин Америкийн Эквадор улсын алтны уурхайд хонгил нурсны улмаас дөрвөн уурхайчин газар дор үлджээ. Тэдний талаар тодорхой мэдээлэлгүй байгаа бөгөөд аврагчид холбоо тогтоохыг оролдож байна. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж