Улаанбаатарт 6 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2010.10.16-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 6 хэм дулаан байна

Ус, цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр өнөөдрийн 15 цагийн байдлаар  Улаанбаатарт 6 хэм дулаан, багавтар үүлтэй байна. Салхи баруун хойноос секундэд 5-10  метр байгаа аж. Харин баруун зүгийн нутгаар үүлшиж, хур  тунадас орох бол бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй ажээ. Салхи баруун зүгийн нутгийн баруун хэсгээр түр зуур секундэд 16 метр хүрч ширүүсэх бол бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр байх аж. Хэнтийн уулс, Дорнодын тал, Халх голын сав орчмоор  1 градус хүйтнээс 4 хэмийн дулаан, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр 13-18 хэм, Их нууруудын хотгор, Говь Алтайн нуруугаар 8-13 хэм, бусад нутгаар  3-8 хэмийн дулаан байгаа аж.

П.Наран
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж