
Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжавын жил бүр уламжлал болон зохион байгуулдаг “Миний дуунууд” уран бүтээлийн тоглолт энэ сарын 21,22,23-нд болох аж. Энэ талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр энэ сарын 18-ны даваа гаригт 15:00 цагаас “UBS” телевизийн хоёрдугаар студид хэвлэлийн бага хурал хийх юм. Энэ жилийн “Миний дуунууд” тоглолтод “Universe Best Song-20098 2010” фестивалийн шилдэг оролцогчи, Монголын рок попын уран бүтээлчид, “Премьер Министр” хамтлагийн дуучин Б.Амархүү зэрэг уран бүтээлчид ая дуугаараа мэндчилгээ дэвшүүлэх юм байна.
М.Дөл