Өнөөдөр театрт Дж.Вердийн “Трубадур” дуурьтай

Хуучирсан мэдээ: 2010.10.16-нд нийтлэгдсэн

Өнөөдөр театрт Дж.Вердийн “Трубадур” дуурьтай

Улсын дуурь бүжгийн эрдмийн театр өнөөдөр суут хөгжмийн зохиолч Дж.Вердийн “Трубадур” дуурийг тайзнаа амилуулах гэж байна. Өнөөдрийн Дж.Вердийн дэлхийд алдартай “Трубадур” дуурийн симфони найрал хөгжмийг Италийн нэрт удирдаач Роберто Сальвалио дохих юм. Харин гол дүрүүдэд Ди Лунад соёлын тэргүүний ажилтан Ц.Баттөр, Леонерад соёлын тэргүүний ажилтан Ш.Наранчимэг, Азученад соёлын тэргүүний ажилтан Д.Долгормаа, Манрикод соёлын тэргүүний ажилтан Ч.Түмэндэмбэрэл, Феррандод Ч.Чинзориг, Инест соёлын тэргүүний ажилтан Д.Туяа, Рюицд Г.Шижирболд, цыганд Э.Бумхүү нар тус тус тоглох нь ээ.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж