
1. Google-ийн үндсэн хуудас ийм цулгуй байдаг нь түүнийг анх зохиосон хүмүүс HTML хэлийг мэддэггүй байсан учраас хялбар интерфейс хийсэнтэй холбоотой гэнэ. Анх «Submit» товчлуурыг ч байрлуулж чадаагүй байсан байна. Хайлтын нөхцөлийг өгчхөөд Enter товчлуурыг л дардаг байсан байсан бөгөөд хуудас бараг ганцхан хайлтын өгөгдөл оруулдаг мөрнөөс л бүрдэж байсан гэнэ.
2. Ийм хачин вэб хуудас байснаас болж анхны бета-тестерүүд удаан хугацаагаар хараад л суугаад байсан бөгөөд програм зохиогч нар юу болоод байгааг нь асуухад "Би ачаалагдаж дуусахыг нь хүлээж л байна" гэж хариулдаг байжээ. Энэ асуудлыг шийдэхийн тулд хуудсанд зохиогчийн эрхийг хамгаалсан тухай мэдээлэл нэмж хуудас ачаалагдаж дууссаныг илэрхийлэх болсон байна.
3. Хэрэглэгчдийг өөртөө маш их татсан зүйл нь үг үсгийн алдаа шалгадаг функцийг /сүүлд нь «Did you mean..» гэж шинэчлэгдсэн/ нэмсэн явдал байлаа. Сайтын ачаалал 2 дахин нэмэгдсэн ба програм зохиогч нар энэ функцийг дэлгэцийн хаана байршуулах хэрэгтэй вэ гэдэг дээр удаан маргалдсаны эцэст хайлтын доор байрлуулсан.
4. "I"m Feeling Lucky" буюу хэрэглэгчид хайлтын үр дүнг харуулахгүй эхний олдсон хаяг руу шууд илгээдэг функцийг тун цөөхөн хүн хэрэглэдэг гэнэ. Тэгэхдээ хэрэглэгч нарт их таалагддаг тул үлдээхээр шийдсэн байна.
5. Онлайн Orkut групп-ууд Бразилд их түгээмэл. Энэ сайтыг Google-ийн ухаантай програм зохиогчийн нэг хийсэн гэнэ. Тэр залууд интерфейс хийх даалгаврыг өгснөөр Google-ын энэ шинэ бүлэг бусдаасаа онцлог болсон байна.
6. Google өөрийн хөдөлгүүр болон интерфэйсдээ байнга бага зэргийн өөрчлөлт хийж байдаг бөгөөд албан ёсоор энэ талаар мэдээлдэггүй.
7. Google дэлхий дээр хамгийн олон орчуулагчдын сүлжээтэй.
8. 20% / 5% дүрмийг хэрэглэдэг. Хэрвээ хэрэглэгчдийн 20% нь функцийг хэрэглэж байвал үндсэн интерфэйсд үлдээдэг. "Лав хайлт" хэсэгт багтахын тулд функцийг доод тал нь хэрэглэгчдийн 5% нь хэрэглэдэг байх шаардлагатай.
9. Судалгаанаас харахад цөөн хэдэн хэрэглэгч нийт хэрэглэгчдийн үйлдлийг илтгэж чаддаг учраас энэ дээр үндэслэн байнга хэрэглэгчдийн үйлдлийг судалж байдаг гэнэ.
10. Google гэдэг нэрийг алдаанаас болж өгсөн гэнэ. Компанийг үндэслэгч нар сайтаа математикийн нэр томьёо «googol» гэж нэрлэх гэж байсан боловч бичилтийн алдаа гарсан байна. 10-ын 100 зэргийг «googol» гэж нэрлэдэг бөгөөд үүнийг сонгосны учир нь компанийг үндэслэгч нар ийм тооны вэб хуудсыг индексэлнэ гэж төлөвлөж байсан байна. Гэхдээ үнэхээр алдаж энэ нэрийг өгсөн үү эсвэл ийм сайт байсан болохоор ингэсэн үү мэдэхгүй. 1995 оны 4 сарын 13-аас ийм сайт бүртгэлтэй байдаг.
11. Gmail-ыг 2 жил компани дотроо туршиж байж гаргаж ирсэн. Нийтдээ 6 төрлийн e-mail хэрэглэгч байдаг бөгөөд энэ бүх хэрэглэгчдийн хэрэгцээг хангах универсал шийдэл болсон гэж үздэг байна.
12. Google-ийн ажилтнууд ажлын цагийн 20%-ийг өөрсдийн хувийн төсөлд зориулж байхыг зөвлөдөг гэнэ. Үүний үр дүнд Google News болон Orkut ертөнцөд мэндэлсэн байна.
Эх сурвалж: Компьютер Таймс сэтгүүл