22 сумдын хоёр сая гаруй малыг вакцинжуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.10.15-нд нийтлэгдсэн

22 сумдын хоёр сая гаруй малыг вакцинжуулжээ

Дорнод, Сүхбаатар аймгуудын 16 сумдын нутаг дэвсгэрт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарснаас хойш өнөөдрийн байдлаар нийт 21560 толгой мал өвчилсөнөөс 21515 толгой малыг устгасан нь 99.8 хувьтай байна. Өмнөх хоногоос өвчилсөн мал 280 толгойгоор нэмэгдэж шүлхий өвчинтэй тэмцэх ажилд нийт 1557 хүн, 76 мотоцикл, 319 автомашин техник хэрэгсэлтэйгээр устгал, ариутгал халдваргүйжилт хяналтын 45, хөдөлгөөнт хяналтын 111 цэгт үүрэг гүйцэтгэж байна. Сүхбаатар, Дорнод, Дорноговь, Хэнтий аймгуудын 22 сумдын нийт 2.480.208 толгой мал вакцинжуулалтанд хамрагдахаас 1.487.799 толгой малыг вакцинжуулсан нь 59.9 хувьтай  байна. Сүхбаатар аймгийн 10 сумын нутаг дэвсгэрт өнөөдрийн байдлаар 15278 мал өвчилсөн нь өмнөх хоногоос 250 толгой малаар нэмэгдэж, 15237 толгой мал буюу 99.7 хувийг устгаж, шүлхий өвчинтэй тэмцэх ажилд нийт 1026 хүн, 76 мотоцикл, 164 автомашин техник хэрэгсэлтэйгээр устгал, ариутгал, хяналтын 26, хөдөлгөөнт хяналтын 80 цэгт үүрэг гүйцэтгэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж