
ЖДҮ-ийг хөгжүүлэх зориулалтаар улсын төсвөөс Зоос банкаар дамжуулж, 52 хүнд 706.6 сая төгрөгийн зээл олгож,65 иргэн шинээр түр болон байнгын ажлын байраар хангагдсан байна. Аймгийн ЖДҮ-ийг хөгжүүлэх сан энэ онд 40 иргэн,аж ахуйн нэгжид 762.0 сая төгрөгийн зээл, 17 сум, хоёр иргэн, нэг аж ахуйн нэгж 399.6 сая төгрөгийн итгэлийн зээлийг аймгийн төрийн сангаар дамжуулан олгожээ. 37.6 сая төгрөгийн зээл хугацаандаа төлөгдөж, 29.0 сая төгрөгийн зээл төлөгдөөгүй хугацаа хэтэрсэн дүнтэй байна. Өнгөрсөн онд ийм шалгалтаар нэлээдгүй дутагдал илэрч байсан бол энэ онд зөрчил илрээгүй байна.
Р.Бумдарь