Ширээ, сандал, компьютер өгчээ

Хуучирсан мэдээ: 2010.10.15-нд нийтлэгдсэн

Ширээ, сандал, компьютер өгчээ

Хэнтий аймгийн Норовлин сумын ерөнхий боловсролын сургууль энэ хичээлийн жилд 350 сурагч, 17 багштай хичээл хүмүүжлийн ажлаа явуулж байна. Дотуур байраа засварлаж, 20 сурагч хүлээн авчээ. Тус сургуульд “Бүх нийтийн боловсролыг үр дүнд түргэн хүргэх санаачилгын түншлэл” хөтөлбөрөөс 36 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүх ангид ширээ сандал, “Багшийн хөгжлийн төв”-д 15 компъютер өгчээ. “Үдийн хоол” хөтөлбөрт 182 хүүхэд хамруулж байна. Сумын хүүхдийн цэцэрлэг 3 бүлэгт 83 хүүхэд хүлээн авч, “Тогтвортой амьжиргаа-2” төслөөр гадна талбайн тоглоомтой боллоо.

И.Байгалмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж