
Онон голын сав дагуух байгалийн цогцолборт газар нутгийн Өмнөдэлгэр, Батширээт, Баян-Адарга, Биндэр, Дадал, Норовлин, Баян-Уул сумдын ойн нөхөрлөлүүдийн “Нөхөрлөл хөгжил 2010” наадам болж, нөхөрлөлүүд гар урлал, суран эдлэл, сүү сүүн бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ, төрөл бүрийн хүнсний ногоогоор хийсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа явуулав. 1170 га талбайгаас үр тариа, 115 тонн төмс, 150 тонн хүнсний нарийн ногоо хураан авч, 950 тонн байгалийн хадлан, 33 тонн ногоон тэжээл, 15 тонн тэжээл, сумын нөөцөнд 11 тонн өвс тус тус бэлтгээд байна.
И.Байгалмаа