
Хэнтий аймгийн Дархан сумын цэцэрлэг 53 хүүхэд хүлээн авч, “Хүүхэд бүрт аяга сүү” хөтөлбөр хэрэгжүүлэн, эцэг эхчүүдээс гарын доорх материал ашиглан шатар даам, үлгэрийн баатруудын дүрс, амьтдын баг, малгай хийж өгч хичээл хүмүүжлийн ажилд нь тусалжээ. “Тогтвортой амьжиргаа-2” төслийн 3,7 сая төгрөгийн хөрөнгөөр сумын номын сан цахим мэдээллийн сүлжээнд холбогдож, номын сангийн LIB4U программыг тоног төхөөрөмжийн хамт суурилуулж, номын санчийг уг программын сургалтанд явууллаа. Мөн Монгол улсын Засаглалыг дэмжих хөтөлбөрийн 4,5 сая төгрөгийн хөрөнгөөр сумын теле студи байгуулж орон нутгийн мэдээллийн хөтөлбөрийг бэлтгэн явуулж эхэллээ. Энэ өвөл сумын хэмжээнд 445 өрхийн 170 мянган мал өвөлжих бөгөөд сумын Засаг даргын албан даалгавраар малчин өрх бүрийг нэг хонин толгойд 3 кг өвс бэлтгэж 3 хоногийн нөөц бүрдүүлэх үүрэг өгсний дагуу сумын хэмжээнд 550 тн өвс, 2 тн гар тэжээл бэлтгээд байна.