Үр тарианы газар эрэлт ихтэй байна

Хуучирсан мэдээ: 2010.10.15-нд нийтлэгдсэн

Үр тарианы газар эрэлт ихтэй байна

Булган аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас авсан удирдлага зохион байгуулалтын арга хэмжээний дүнд оны эхний есөн сард газрын төлбөрөөр 136,7 сая төгрөгийн орлого оруулж төлөвлөгөөгөө 61,4 хувь давуулжээ.

 Газрыг эдийн засгийн харилцаанд оруулахын тулд дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын арга хэмжээг өргөтгөжээ. Тухайлбал, үр тарианы зориулалтаар Баян-Агт суманд 3861 га газрыг 28,7 сая, Сайхан суманд 3000 га газрыг 23,4 сая төгрөгөөр дуудлагаар худалдаж эзэмших эрх олгосон байна. Мөн Дашинчилэн суманд 0.25 га газрыг шатахуун түгээх станцын зориулалтаар ""Магнай трейд"" компани 4,5 сая төгрөгөөр худалдан эзэмших болжээ. Харин Булган суманд үйлчилгээний зориулалтаар 180 м2 газрыг 70,5 сая төгрөгөөр худалдан авч эзэмших болсон ялагчтай байгуулах гэрээний дагуу 14 хоногийн дотор газрын үнэ оруулаагүй тул дахин дуудлага худалдааг зарлахаар боллоо.

Ж.Мөнх-Очир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж