Арслангийн нэрэмжит барилдаан боллоо

Хуучирсан мэдээ: 2010.10.15-нд нийтлэгдсэн

Арслангийн нэрэмжит барилдаан боллоо

Аймгийн биеийн тамир, спортын газраас өсвөр үеийн бөхчүүдийн аймгийн аварга шалгаруулах барилдааныг уламжлалынхаа дагуу улсын арслан Б.Жамьяндоржийн нэрэмжит болгон зохион байгууллаа.

Анх санаачилснаас хойш 22 дахь удаагаа зохион байгуулж байгаа энэ нэрэмжит тэмцээн нь дөч гаруй жилийн өмнө улсын баяр наадмаас арслан цол хүртэн ард иргэдийн дунд “тэмээ өргөдөг” хэмээн хүндлэгдсэн түүнийг өсвөр үеийнхэнд алдаршуулах, арга мэхийг нь өвлүүлэн уламжлахад чухал ач холбогдол өгч байна. Энэ удаагийн барилдаанд 16 сумаас шалгаран ирсэн 180 шахам бөхчүүд  уран мэхээ уралдуулан барилджээ. Бөхчүүдийг насны дөрвөн ангиллаар оролцуулсан энэ нэрэмжит барилдаанд багийн дүнгээр Хутаг-Өндөр сумын тэргүүлж, Сайхан, Дашинчилэн сум, спортын дунд сургуулийн  баг тамирчид удаахь байр эзэллээ. Улсын арслан Б.Жамьяндоржийн үндэсний бөхийн түүхэнд оруулсан хувь нэмэр, гол үндсэн мэхийн талаар барилдааны үеэр өргөн сурталчилсны дээр тэрээр өсвөрийн бөхчүүдэд өөрөө биечлэн зөвлөгөө өгөв.

Ж.Мөнх-Очир
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж