17 гишүүн “чуулж” байна

Хуучирсан мэдээ: 2010.10.15-нд нийтлэгдсэн

17 гишүүн “чуулж” байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар одоо С.Бямбацогт гишүүнээс Засгийн газрын бондын зарцуулалтын талаар Сангийн сайдад тавьсан асуулгын хариуг эрхэм гишүүд сонсч байна. Уг хуралдаанд МАХН-ын бүлгээс долоо, Ардчилсан намын бүлгээс 10 гишүүн оролцож байгаа юм. МАХН-ын бүлгийн гишүүд хоёр хэсэг болж бөөгнөрөн хоорондоо ярилцаж сууна. Чуулганы хуралдаанд тэр бүр суудаггүй эрхэм гишүүн С.Баяр өнөөдөр ирж, гишүүд нь ч тойрон яриа хөөрөө өрнүүлж байна. Асуулгын дараа Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэх юм. Гэвч 17 гишүүн “чуулж” байгаа нөхцөлд ирц бүрдэх эсэх нь тодорхойгүй байна. 

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж