UBS телевизийн “Номын ертөнц” нэвтрүүлэгтэй хамтран ажилладаг “Номын Соёлт Ертөнц” Төрийн бус байгууллага жил бүрийн хавар “Номын баяр” арга хэмжээг зохион байгуулдаг билээ. Уламжлал ёсоор тавдугаар сарын 7-9-нд болох энэ удаагийн “Номын баяр”-ын арга хэмжээнд Франц улсыг хүндэт зочноор сонгож, тус улсын зохиолч, хэвлэлийн газрын төлөөлөгчдийг урьж оролцуулахаар төлөвлөөд байгаа аж. Баярын үеэр Францын алдарт Грассэ Фаскэль хэвлэлийн газрын ерөнхий захирал Жан Клод Фаскэль манай улсын номын салбарыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан хувь хүн, байгууллагыг сонгон өөрийн нэрэмжит шагналаа гардуулах хүсэлтээ ирүүлээд байгаа гэнэ. Номын баярын үеэр Монгол, Францын зохиолчдын уулзалт, үзэсгэлэн худалдаа, орчуулгын хэлэлцүүлэг, гэрэл зургийн үзэсгэлэн зэрэг арга хэмжээ болох бөгөөд энэ жил Монгол Улс Франц улстай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож буйгаараа онцлогтой болж байгаа аж.
Д.Долгор
Д.Долгор