Хуучирсан мэдээ: 2010.10.15-нд нийтлэгдсэн

975 хэмээх гарц

Сэтгүүлч Болормаагийн Өдрийн сонинд хэвлүүлсэн сонирхолтой нийтлэлийг хүргүүлж байна. Эх үүсвэр: Өдрийн сонин
975 хэмээх
арилжааны дугаартай танилц. Энэ бол Монголын үндэсний компани дэлхийн
хөрөнгийн зах зээлд тоглогч болон гарч ирснийг зарласан код юм. Өчигдөр
Хонгконгийн бирж дээр Монголын хөрөнгө оруулагчид гарч ирэв. Энэхүү үйл
явдлыг дэлхийн санхүүгийн зах зээлд “PIONEER” хэмээн нэрлэж буй бөгөөд
Bloomberg болон ‘’Financial times’’ аравдугаар сарын 13-ны өглөөний
шуурхай мэдээллүүддээ Монголын хөрөнгө оруулагчдын анхны бие даасан
алхам гэж уг арилжааны ач холбогдлыг тодотгожээ. Хонгконгийн биржийн
арилжааны танхим тэг дугуй хэлбэртэй агаад тод улаан өнгийн хантаазтай
дилерүүд том гэгч дугаараараа өөр зуураа ялгардаг. Танхимын төв хэсэгт
аажим эргэх арилжааны цахим самбарт тус биржид бүртгэлтэй компаниудын
дугаар ба нэрс тасралтгүй урсана. Тухайн үнэт цаасны индексийн өсөлт,
бууралт зай завсаргүй өөрчлөгдөх ба тэрхүү хөдөлгөөн бүрээс санхүүгийн
нүсэр зах зээлийн ашиг орлого, алдагдал уналтын хэмжээ далайц харагддаг.
Одоо энэ эмзэг мэдрэмтгий зах зээл дээр монголын компани гарч ирлээ.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж