Монгол баатарыг (Гаалийн биш) хонзон нэгтгэнэ

Хуучирсан мэдээ: 2010.03.25-нд нийтлэгдсэн

Монгол баатарыг (Гаалийн биш) хонзон нэгтгэнэ

Нэг.Түүхэн хонзон

 Эл түүхийг Хувилай хаан хэрхэн гомдсон өдрөөс эхэлье….Өөрийг нь эзгүйд хурилдай зарлан Монголын хаанд биеэ өргөмжилсөн дүү Аригбөхдөө тэр юм санав. Уул нь тэрээр хятадуудыг монгол улсдаа нийлүүлэх их аян дайныг тэргүүлж явсан юм билээ. Ингээд дөнгөж сая эзлээд байсан хятадуудтайгаа нийлэн дүү рүүгээ дайрлаа. Хятадууд гайхлаа. Саяхан “Монголчууд ирж хятадыг эзэллээ” гэж бодож байсан юм. Гэтэл хамтаараа монголтой байлдах гэж байдаг, ураа.

Нангиадууд монгол жанжин Хувилайн тугийн дор нийлж аваад өстний нийслэл Хархорумыг эзлэв. Албан ёсны хаан Аригбөхыг баривчлан аваачиж, улмаар нас баруулав. Эртний өст монгол Монгол гэдэг улс үгүй болж, хаан нь үхэв. Улсын нэр монгол биш Юань. Хятадууд Хубилай бол хүчирхэг хятадыг байгуулж буй “хятад хаан” гэдэгт сая  үнэмшлээ.Түүхэндээ ч тэгж бичив. Монгол улс хятадын улс болов. Хятад хүүхдүүд “манай Мин ба Чин династийн өмнө Юань гэж том динэсти байсан ба одоогийн монгол тэр чигээрээ багтаж байлаа. Манай хаан Ху Би Лао тэднийг эзэлж нэгтгэж билээ. Дажгүй сайн хаан” хэмээн заалгаж өсөх учир ийнхүү бүрдэв.

Чухам энэ үеэс дотор газрын хүмүүс монголчуудын талаар нэг л сонин сэжиг төрөв. Харин шалгах боломж гарсангүй.

Монголчууд шарын шашинд орсны дараахан баруун зүүн хоёр монгол хоёр том амьд бурхантай болов. Нэг нь Галдан, нөгөө нь Занабазар. Амьд бурхад тохиолдлоор зэрэг тодорсон уу? Тохиолдуулан зэрэгцүүлсэн үү? Бүү мэд.

http://tsenddoo.niitlelch.mn/content/1652.shtml?returnFromCas=true

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж