
Нийт 232.550 хүн судалгаанд оролцсон бөгөөд антиоксидантын тунг өөр өөрөөр туршсан гэж шинжээчид хэлж байгаа юм. Антиоксидантуудыг тус тусад нь салгаж авч үзвэл витамин А16 хувиар, бэта-каротин долоон хувиар, витамин Е дөрвөн хувиар хүний үхэх эрсдэлийг нэмэгдүүлдэг гэнэ. Харин витамин С-гийн хувьд ямар нэгэн гаж нөлөө илрээгүй аж. “Biocare” фирмд өөрийн гаргаж авсан бэлдмэлийг нийлүүлдэг эм зүйч Патрик Холфорд “Cochrane-ынхны энэхүү судалгаа бол шал дэмий зүйл. Антиоксидантууд шидэт үрэл биш, гэхдээ хүний амьдралын хугацааг богиносгох, эрүүл бус байдалд оруулах зүйл огтхон ч биш. Журмын дагуу зөв хэрэглэж, жимс, хүнсний ногооны агууламж ихтэй эрүүл хүнсээр хооллож, дасгал хийж, архи тамхи хэрэглэхгүй байвал антиоксидант бэлдмэлүүд эрүүл чийрэг амьдрахад ихээхэн үүрэг гүйцэтгэж чадна” хэмээсэн байна.
С.Цэлмэг