Бие биенээ хараад сэтгэл хөдөлдөг байсан үе чинь ард хоцорч, хөндийрч эхэлсэн үү? Харьцаагаа сайжруулъя гэж бодохоо больсон уу эсвэл өөр хүнтэй болсон уу?
Та хоёр уурлахаараа нэг нэг рүүгээ хашгичиж, аяга нүүлгэх тохиолдол байдаг уу? Та ганцаараа хоцрохоос айдаг эсвэл та ийм л байх ёстой байж гэж бодох болсон уу?
Таны нөхөр өөрчлөгдөхгүй гэдэг бодол таныг бухимдуулж байна уу? (Жишээлбэл та нөхрөө хүчтэй, эр хүн шиг байгаасай гэж хүсдэг), Нөхрийн хийх ёстой зүйл дээр ааваасаа тусламж хүсч байсан тохиолдол танд байдаг уу?
Таныг гомдоох үед зүгээр өнгөрүүлэх тохиолдол танд байсан уу? (Таныг олон хүмүүсийн хажууд шүүмжлэхэд дуугүй өнгөрөх. Эсвэл гэр орны ажлыг ганцаараа амжуулж, нөхөр чинь юу ч хийхгүй байх тохиолдол байдаг уу?)
Та хоёр хамтдаа жаргалтай байдаг уу? Хамгийн хэцүү үед ч та наргианч байж чаддаг уу?
Та хоёрын харьцаанд зөрчил үүсэх вий гэж эмээдэг үү? Зөрчил үүсвэл юу болох бол гэхээс эмээдэг үү? дээр байна уу? Амралтын өдрүүдийг ганцаараа өнгөрүүлэх нь улам нэмэгдсэн үү?
Хэн нэгний үхэл, төрсөн өдөр, ажлаас халагдсан нь харьцаанд чинь сэв суулгаж, сэтгэлээ онгойтол ярилцах хэрэгтэй байна уу?
Та эр нөхрөө хайрлаж халамжилдаг уу? Нөхөр чинь таныг бүрэн ойлгодог уу?
Үүнийг уншсаны дараа заавал сайн муу гэж тодорхойлох хэрэггүй. Ямар ч гэрлэлт сайн муу талтай байдаг. Хэрвээ та олон асуултад тийм гэж хариулсан бол та сайн хүнтэй гэрлээгүй. Та хоёрын харьцаа таагүй байгаа гэсэн үг. Хэрвээ та үгүй гэж хариулсан бол та азтай хүн юм. Гэвч хайрыг ч бас байнга арчилж байх хэрэгтэй гэдгийг санаарай.