Ашигт малтмалын лицензийг оны өмнө олгоно

Хуучирсан мэдээ: 2010.10.15-нд нийтлэгдсэн

Ашигт малтмалын лицензийг оны өмнө олгоно

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уул уурхайн хайгуул, олборлолтын тусгай зөвшөөрлийг түр хугацаагаар зогсоох санал гаргасан. Үүний дагуу энэ оны арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл тусгай зөвшөөрөл, лицензийг олгохгүй байгаа. Харин тусгай зөвшөөрөл эзэмшихийг хүсэгчдийн өргөдөл, хүсэлт огтхон буурахгүй байгаа юм. Тиймээс лиценз олголт хэзээнээс эхлэх вэ гэсэн асуултыг Ашигт малтмалын газрын удирдлагуудад тавьсан юм.

-Хууль хэрэгжих хугацаа арванхоёрдугаар сарын 1 хүртэл байгаа . Тэгэхээр энэ хугацааг сунгах эсэхийг УИХ шийднэ. Бид бол хууль хэрэгжүүлэгч болохоос хууль батлах эрх мэдэлгүй гэдгийг хүмүүс сайн мэдэж байгаа биз. Иймд хуулийн хугацааг сунгахгүй бол арванхоёрдугаар сарын 1-нээс лиценз олгож эхэлнэ гэсэн үг хэмээн тайлбарлалаа.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж