найраг гэгч чухам яг хэн юм бол, би бээр унших гэсээр завдалгүй байсаар
блогийн анхны бичлэгээ өөрийхөө хар ухаанаар үзэглэлээ.
Би бодохдоо энэ гэгээлэг ертөнцөд гэгээлэг хүмүүс л
амдардаг хэмээнэ, гэхдээ хамгийн агуу найрагчид бүгд гаж донтон байсын
гэнэлээ. Уламжлалаар соёолж сэтгэлгээгээр дэлбээлсэн энэ ертөнцөд
халдашгүй дархан хил, бас хэрийн аавын хүү алхаж орохгүй өндөр босго
бий, онцлог нь ямар ч арын хаалгагүй. П.Бадарч гуайн энэ жилийн "Болор
цом" дээр дээдсээс минь гэвэл Дэндэвийн Пүрэвдорж гэж ирээл үеийн хэдэн
найргчдаа хэлдэг. Түүнтэй агаар нэгээр энэ найраг гэх ертөнцийн дээдэс
дэргэдэхээс дурдвал М.Цэдэндорж, Б.Явуухулан гэж эхлээл Б.Лхагвасүрэн,
Д.Урианхай, гэж өрнөн Л.Өлзийтөгс Ц.Хулан Ж.Болд-Эрдэнэ гэж үргэлжлэх
энэ тулалдааны талбарт шижгинэсэн сайхан залуусын халуун цус
давалгаална. Хатанбүүвэйбаатар, Хангал, Дэлгэрмаа, Баясгалан,Баяраа
эднүүс Хөх мэдрэхүйнхэн, Начин Улам-оргих үлэмжтөгс Сосорбарам эд Шинэ
үнэрийнхэн Харин Урантогос Оргилболд Нанжид энэ нөхдүүд Язгуурын бүлгийнхэн.