Шуурганаар төөрөгсөд

Хуучирсан мэдээ: 2010.10.15-нд нийтлэгдсэн

Шуурганаар төөрөгсөд

Манай төр засаг үргэлж л үйл явдлаас хоцорч, гал унтраах хэлбэрээр
ажиллах юм. Дандаа л шуурганд уруудах болохоор төөрч яваа хүн юуг ч
бодож төлөвлөх билээ дээ. Бүх хүн амынх нь 40 хувь буюу 1.1 сая хүн
хөдөлмөрлөх боломжтой ч, тэднээс 140 мянга нь гадаадад гарчихсан, 200
мянга нь ажилгүй, дөнгөж тавны нэг нь ажил идэвхтэй хайж, үлдсэн нь
зөвхөн ца лингаараа амьдарч байгааг Засгийн газар өнгөрсөн долоо хоногт
гэнэт анзаар сан бололтой. Анзаараад гийгүүлж байгаа нь нэгд үгээрт
гадаадад өөрийн иргэдээ, гадаадын иргэдийг Монголд ажиллуулах хууль
гаргах, хоёрдугаарт “хөдөлмөрийн зах зээлийн бүртгэл, мэдээллийн улсын
төвлөрсөн мэдээллийн сүлжээ” бий болгох юм гэнэ.
Шуурганаар
төөрч яваа засаглал харсан зүгтээ л буудах юм даа. Ажиллах хүчний
асуудлын гол нь ажил хайгчдын чадвар нь шаардлагатай ажлын байрны
шаардлагыг хангахгүйд, мэргэжлийн үнэмлэх, гэрчилгээ нь агуулгаа баталж
чадахгүй байгаад оршино.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж