“НИК” -ийн шатахуун тээвэрлэгч дэлбэрчээ

Хуучирсан мэдээ: 2010.10.15-нд нийтлэгдсэн

“НИК” -ийн шатахуун тээвэрлэгч дэлбэрчээ

Өчигдөр Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр сум хоёрдугаар багийн нутаг “НИК” ХХК-ний харъяа Нефть хангамжийн газарт 23-51 ГСА улсын дугаартай 21 тонны шатахуун тээвэрлэгч ПАВО автомашины ёмкось дэлбэрчээ. Уг дэлбэрэлтэд  23 нас, эрэгтэй Т нүүр, хүзүүний хэсэгтээ түлэгдэж, хөл нь хугарсан бол 25 нас, эрэгтэй У, 24 нас, эрэгтэй М нар дэлбэрэлтэд шидэгдэн тархиндаа гэмтэл авсан байна.

Галыг тус аймгийн Аврах, гал унтраах 37 дугаар анги ажиллаж унтраан, гэмтсэн иргэдийг  аймгийн эмнэлэгт хүргэсэн байна. Одоо холбогдох албаныхан гал гарсан шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа аж.

П.Наран

 
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж